2013-11-13
хичээл

Хүснэгтийн агуулгыг эрэмблэх

Харилцан биш багнауудад нүд нэгтгэснээс бусад тохиолдолд хүснэгтийн аль нэгэн баганы агуулгаар нь хүснэгтийг эрэмблэх боломжтой. Хүснэгтийн дурын баганы өгөгдлүүдийн тодорхой шинжээр мөрүүдийг эрэмбэлж болно. Өөрөөр хэлбэл нэг баганы тухайн шинжээр бүхтй эрэмбээр мөрүүдийн дарааллыг өөрчилнө.

 

Дараах эрэмбээр эрэмбэлэгдэхийг өсөх үндсэн эрэмбэ (Ascending) өсөх үндсэн эрэмбэ нь

-       Түүн өгөгдлүүд нь хамгийн сөрөг тооноос хамгийн их эсрэг тоо гэсэн дарааллаар хоорондоо эрэмблэгдэнэ.

-       Текст буюу цифрээс бүрдсэн текстэн өгөгдлүүд нь дараах дарааллаар хоорондоо эрэмбэлэгдэнэ.

0123456789, (сул зай) ! “ # $ % & () * , . / : ; ? @ { } ^ _ - + <  = > A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Z

-       Эрэмбэнд орох хоосон нүд нь өгөгдөлтэй нүдний өмнө ямагт байрлана.

Тоон ба текст төрлүүд нь хоорондоо эрэмбэлэгдэхдээ Sort харилцах цонхны Type талбарын сонголтоос хамаарна.

Эсрэг дарааллаар эрэмбэлэгдэхийг буурах үндсэн (Descending) гэнэ.

Хүснэгтийг эрэмбэлэх

Тодорхойлогдох эрэмбээр хүснэгтийгн мөрүүдийн байрлалыг өөрчлөхдөө эрэмбийг гүйцэтгэхдээ:

1.    Хүснэгтийг тэмдэглэнэ. Тухайлбал хүснэгт дээгүүр хулганы заагчыг гүйлгэхэд хүснэгтийн зүүн дээд өнцөгт гарч ирэх дээр дарна

2.    Table Tools дэх  Layout/ Data бүлгийн Sort командын хэрэглүүр дээр дарна

3.    Нээгдэх Sort харилцах цонхны Sort by бүлгээс эрэмблэх эхний баганы дугаар буюу гарчгийг  нээгч товчлуураар нээгдэх жагсаалтаас сонгоно. Then by бүлгүүдийн жагсаалтаас өмнөх эрэмбийн дараа хийгдэх эрэмбийн багануудын дугаар буюу нэрийг сонгоно. Бүлэг бүрдээ өсөх эрэмбээр бол Ascending буурах эрэмбээр бол Descending сонголтыг хийнэ

4.    Эрэмбэ бүрийн хувьд тоон ба текстэн төрлүүд нь өөр хоорондоо хэрхэн эрэмблэгдэхийг Type талбараас сонгоно.

5.    Эрэмблэх баганууд нэртэй тохиолдолд My list has бүлгийн Header row товчлуурыг сонгох ба Sort by, Then by бүлгүүдийн жагсаалтаас эрэмблэх баганы нэрийг сонгоно. Баганууд нэргүй тохиолдолд My list has бүгийн No header row товчлуурыг сонгох ба Sort by, Then by бүлгүүдийн жагсаалтаас эрэмблэх баганы дугаарыг буюу Column… гэдгийг сонгоно.

6.    Шаардлагатай бол эрэмбийн төрөл хэлбэрийг Options товчлуураар нээгдэх Sort options харилцах цонхноос өөрчилнө.

7.    Ok товялуур дээр дарна.

My list has бүлгээс Header row сонголтыг хийсэн учраас эрэмбийнг бганы нэрээр хийх боломж бүрдсэн. Хүснэгтийг эхлээд Name баганы текст төрлийн өсөх эрэмбээр дараалуулах ба дараа нь ижил нэртэй хүмүүсийг Age баганы тоо төрлийн өсөх буурах, өөрөөр хэлбэл ижил нэртэй хүмүүсийн өндар настай нь эхний дараалалд байхаар Name нь адилхан тохиолдолд баганы нэр нь хоосон Column3 буюу 3- р бганы текст төрлийн өсөх эрэмбээр дараалуулахаар тохиргоо хийгдсэн байна.

Name

Age

 

Note

Name

Age

 

Note

 

18

Male

Yes

 

18

Male

Yes

 

17

Male

Yes

 

17

Male

Yes

 

18

Male

Yes

 

18

Male

Yes

 

17

Male

No

 

17

Male

No

 

18

Female

No

 

18

Female

No

 

15

Female

No

 

15

Female

No

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгтийн нэг баганыг эрэблэх

Тодорхойлогдох эрэмбээр хүснэгтийг зөвхөн нэг баганы дагуух нүднүүдийн байрлалыг өөрчлөхдөө эрэмбийг гүйцэтгэх

1.    Тухайн баганыг тэмдэглэнэ.

2.    Table Tools дэх Layout/Data бүлгийн Sort командын хэрэглүүр дээр дарна

3.    Нээгдэх Sort харилцах цонхонд шаардлагтай сонголтыг хийнэ

4.    Options товчлуур дээр дарна

5.    Нээгдэх Sort options  харилцах цонхны Sort Column only хяналтын товчлуурыг идэвхжүүлнэ

6.    Нээлттэй харилцах цонхнуудын ok товчлуур дээр дарна

Нүдэнд байгаа үг ба талбараар эрэмблэх

 Хүснэгтийн нүд нь нэг ба түүнээс дээш олон үгтэй өгөгдөлтэй байдаг. Хэрэв танд тодорхой нэг тэмдэгт (Тусгаарлагч тэмдэгт) – ийн дараагийн тэмдэгтээс эхлэн эрэмблэх хэрэгцээ, тухайлбал та овог нэрээр нь хүснэгтэнд оруулсны дараа нэрээр нь эрэмблэх үед дараах аргыг ашиглах боломжтой

1.    Эрэмблэх багананд тусгаарлагч тэмдэгт байх ёстой. Жнь: Таслалын дараагийн тэмдэгтээс эхлэн эрэмблэх тохоилдолд тухайн нэг нүдэнд Амар. Жаргал ( тусгаарлагчыг тэмдэгт болох таслал байхгүй тохиолдолд таслалаар эрэмблэх командыг гүйцэтгэх боломжгүй )

2.    Table Tools дэх Layout/Data бүлгийн Sort командын хэрэглүүр дээр дарна.

3.    Баганы нэртэй  тохиолдолд By list has бүлгийн Header row багана нэрийн тохиолдолд Иo Header row сонголтыг хийнэ.

4.    Options товчлуур дээр дарна.

5.    Нээгдэх Sort Options харилцах цонхны Separate fields at бүлгээс үг ба талбарыг тусгаарлах тэмдэгтийг сонгох буюу өөр сонголт үг ба талбарыг тусгаарлах тэмдэгтийг сонгох буюу өөр сонгол хийх тохилдолд Other сонголтыг хийн харгалзах талбарт гарнаас оруулж өгнө

6.    Ок товчлуур дээр дарна

7.    Sort харилцах цонхны Sort by бүлгийн Using list талбараас эрэмблэх хэд дэх үг (Word) эсвэл талбар (Field) – ын аль нь болохыг сонгоно. Баганы нэртэй гэж сонгогдсон тохиолдолд баганы нэр тусгаарлагч тэмдэгтээр тусгаарлагдсан жагсаалтанд орно. Харин багана нэргүй гэж сонгогдсон тохиолдолд Word1 .... эсвэл Fleild1.... гэсэн жагсаалтууд үүснэ.

8.    Эхний Then by талбарын жагсаалтаас эрэмблэх баганыг , Using талбарын жагсаалтаас хоёр дох эрэмблэх хэд дэх үг (Word) эсвэл талбар (field) – ын аль нь болохыг сонгоно

9.    Дахин эрэмбэ хийх хэрэгтэй тохиолдолд хоёр дахь Then by бүлгээс сонголэыг хийнэ

10. Ок товчлуур дээр дарна

Хүснэгтэн мэдээллийг ердийн текст хэлбэрт шилжүүлэх

Хүснэгтэн мэдээллийн хүснэгтийг арилгах буюу хүснэгтээр зохион байгуулагдсан текстийг ердийн текст рүү хөврүүлэхдээ:

1.    Хөрвүүлэх мөрүүдийг тэмдэглэнэ. Хүснэгтйин бүх мэдээллийг хөрвүүлэх тохиолдолд хүснэгтийг бүхэлд нь тэмдэглэнэ.

2.    Table Tools дэх Layout/Data бүлгийн Convert Text командын хэрэглүүр дээр дарна.

3.    Нээгдэх Convert  Text to Table харилцах цонхонд багана мөрийн тоог оруулна. Мөн нүднүүдийн мэдээллийг юугаар тусгаарлахыг сонгоно

4.    Ок товчлуур дарна


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax